ШИЙДВЭР | Бодлогын хүүг 12.5% хэвээр үлдээлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
52 минутын өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Хэдийгээр үнийн дарамт өндөр, төсвийн бодлогын тодорхой бус байдал нэмэгдэж байгаа ч ийнхүү хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Инфляцын түвшин наймдугаар сард 12.5%-д хүрсэн нь өнгөрсөн сараас 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт болсон. Тэр дундаа Улаанбаатар хотын инфляц 11.5%-д хүрч өнгөрсөн сараас 1.4 нэгж хувиар саарсан нь бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэртэй холбоотой. Ялангуяа мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь инфляц буурахад голчллон нөлөөлсөн байна.

Монголбанкны тооцоолсноор 2027 оны хоёрдугаар улирлаас эхлэн инфляц аажмаар саарсанаар зорилтот түвшинд хүрнэ гэж тооцоолж буй. Монголбанкны тооцоолж буй зорилтот түвшин нь 6% юм. Гэвч 2026 оны төсвийн тодотгол эцэслэн батлагдаагүй, 2027 оны төсвийн төсвийг УИХ-аар хэлэлцэж буй энэ цаг үед инфляцын өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Түүнчлэн Монголбанк хэрэв төсвийн тодотгол батлагдвал инфляцын түвшин 11-12% байна гэж үзэж байгаа билээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсөв энэ хэвээр батлагдвал инфляц 1.6% өснө гэж таамаглаж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top