Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ оны сүүлийн ээлжит хурлаа арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Энэ удаагийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал болон цаашдын төлөвийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаржээ.
Энэхүү шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзсэн болно.
Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнө хүлээж байснаас сайжирсан боловч, ирэх онд саарах төлөвтэй байна. Тухайлбал,
Дотоод эдийн засгийн идэвхжил сайжирч, энэ оны эхний 3 улиралд 6.9 хувиар өслөө.
Инфляц бидний өмнө танилцуулж байсан төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур буурч, энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувьтай гарлаа.
Энэ онд өндөр дүнтэй гадаад бондын төлбөрүүдийг амжилттай хийсэн хэдий ч, экспортын эрчтэй өсөлтийг дагасан урсгал тэнцэл, төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг дагаад хэрэглээ, тэтгэврийн зээлийн өсөлт өнгөрсөн оны сүүлээс хурдтай нэмэгдлээ. Үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний импорт эрчимжих хандлага сүүлийн саруудад ажиглагдаж байна. Хэрэглээ, тэтгэврийн зээлийн өсөлт ийнхүү даамжирвал өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, импортыг урамшуулах, үнийн өсөлтийг эрчимжүүлэх, бизнесийн зээл олголтыг хумих зэрэг эрсдэлтэй.
Инфляц зорилтот түвшин рүү буурах хурд удаашрах эрсдэлтэй байгаагийн зэрэгцээ хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж байгааг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо дээрх шийдвэрийг гаргалаа.
Эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч, эрсдэл өндөр хэвээр байна.
Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Үүнээс гадна дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэх, эрдэс түүхий эдийн үнийн төсөөлөл муудах зэрэг эрсдэлүүд хэвээр байна.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхамыг Мөнгөний бодлогын хорооноос тухай бүр авч хэрэгжүүлнэ гэж Монголбанкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
НОХОЙН БААСАА ЧИ МОНГОЛ ТӨГРӨГИЙГ ЦААС БОЛГОСОН ЛЙГАА ҮҮРЭЭД ЗАЙЛ. ХӨГИЙН БААС. БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХҮҮ ӨСГӨЖ БООМИЛХООС ӨӨР ЧАДДАГ ЮМ ЧАМД АЛГАДАА МАЛ ЦАРАЙЛСАН ДҮНХҮҮ НОВШ ЛХАГВАСҮРЭН.
ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ТУЛААД САНСАРТ ХӨӨРӨХ ГЭЖ БАЙХАД ХААНА СААРСАН ЮМ БЭ ӨӨРИЙ ЧИНЬ ХҮСЭЛД ҮҮ, ЗҮҮДэн ҮҮ