Алдарт модель Синди Кроуфордын охин Кайя Гербер загварын ертөнцөд од болон гялалзаж байгаа билээ. Тэгвэл “Versace”-гийн нүүр царай болдог байсан ээж нь энэхүү загварын ордны хавар, зуны коллекцийн рекламнаас татгалзаж, охиноо оруулжээ. “WWD” портал “Versace”-гийн хавар, зуны коллекцийн зургуудаас нийтэлсэн байна. Коллекцийн реклам тэр чигтээ “оддын цуглуулга” болжээ.
Алдарт “Versace”-г үүсгэн байгуулагч Жанни Версачегийн нас барсны 20 жилээр нэртэй моделиуд Миланы загварын долоо хоногт оролцож, коллекцийг танилцуулсан байна. Тэдэн дунд 16 настай Кайя Гербер ээжээсээ дутахааргүй загвар өмсөгч гэдгээ харуулжээ.
![]()

О.Саша

Сэтгэгдэл ( 2 )
hoorhon ymaa
аав ээж 2 н царайлаг улсууд. Аргагүй л удам байнаа