Иргэдийг хот төлөвлөлтийн нэгдсэн мэдээллээр хангана

2017 оны 12 сарын 19

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх зорилготой онлайн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Дундын мэдээллийн сангийн https://ulaanbaatar.maps.arcgis.com цахим системийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад болон олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ ирэх баасан гаригт буюу энэ сарын 22-ны 09.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимын хурлын зааланд болох юм байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top