Теннисчин Анна Курникова, дуучин Энрике Иглесиас нар 14 жил хамтдаа байгаа билээ. Энэ хугацаанд тэднийг салсан, нийлсэн, гэрлэлтээ батлуулсан зэргээр янз бүрээр бичиж байсан билээ. Тэдний хамтдаа яваа зургийг нь авах ч тийм хялбар биш байв. Тэгвэл өнөөдөр Анна, Энрике нарын тухай дэлхий даяар ярьж байгаа аж. Учир нь тэд эцэг, эх болцгоожээ. Ихэр хүү, охинтой болсон тэд хүүхдүүддээ Николас болон Люси гэх нэр өгсөн талаар “TMZ” сайт мэдээлжээ. Энэ мэдээлэл өнөөдрийн хамгийн их уншилттай мэдээ болсон байна.
Гэрэл зурагчид Курниковагийн араас жилийн турш хөөцөлдөөд ч жирэмсэн зургийг нь авч чадаагүй аж. 36 настай тамирчныг жирэмсэн гэсэн таамаг их явсан ч тэрбээр үүнийгээ тас нууж чаджээ. Анна сүүлийн саруудад гадуур явахаа больж “Instagram”-даа зураг нийтлэхгүй удсан нь ийм учиртай аж.



О.Саша

Сэтгэгдэл ( 1 )
Сайхан хос.