Дуучин Кристина Агулера энэ сарын 18-нд 37 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө гэртээ дуу шуугиантайгаар тэмдэглэсэн байна. Дуучин үдэшлэгтээ гэр бүлийнхэн болон дотны найз нараа урьжээ. Тэд тоглож наргиж, бүжиглэн Кристинаг дуурайлган хийсэн бялууг задалсан байна. Дуучин бүсгүй үдэшлэг дээр Барби шиг хувцаслаж, нүүр будалтаа ч хүүхэлдэйтэй адилхан хийсэн байсан аж. Төрсөн өдрөөр нь түүний найз залуу 32 настай Мэттью Ратлер нь мөн хамт байжээ. Дуучин найз залуутайгаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтлэх нь ховор. Харин энэ удаад тэрбээр хэд хэдэн зураг хийжээ. Мэттью, Кристина нар дуучны өмнөх гэрлэлтээс төрсөн хүүхдүүд болох гурван настай Саммер Рэйн, есөн настай Макс нартай хамтдаа байдаг юм.
Тэд 2014 онд сүй тавьсан билээ. Харин хуримаа хэзээ хийхээ зарлаагүй. Тэгвэл Кристинагийн найз нь ярихдаа "Тэд өнгөрсөн намар Венецид аялахдаа нууцаар хуримаа хийсэн" гэжээ.


О.Саша

Сэтгэгдэл ( 1 )
Baga ohin n ene zaluugin hvvhed setgvvlchee umnuh gerleltese xtina 1 hvvtei