Харви Вайнштэйн олон сая долларын өрөнд унав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

 Холливудад өнгөрсөн намар хамгийн их яригдсан сэдэв бол 65 настай продюсер Харви Вайнштэйний бусармаг үйлдэл байсан. Хамтран ажилласан жүжигчиддээ бэлгийн дарамт үзүүлдэг байсан түүний үйлдэл олны дургүйцлийг төрүүлж байгаа билээ. Тэгвэл “The New Yorker” сонинд мэдээлснээр продюсерийн дарамтанд орж түүнтэй бэлгийн харилцаанд орсон болон хүчирхийлүүлсэн бүсгүйчүүдийн тоо улам нэмэгджээ.

Вайнштэйнийг дээрх үйлдлийнх нь төлөө өөрийнх нь компаниас халж, Америк болон Британийн кино академи гишүүнчлэлээсээ хасчээ. Түүнчлэн 10 жил хамт амьдарсан эхнэр Жоржина Чапман нь түүнийг хаясан байна. 41 настай Жоржина Харвигаас албан ёсоор салвал 12 сая ам.долларын нөхөн төлбөр авах гэнэ. Хамт байсан эхний таван жилийн нөхөн олговорт л гэхэд Харви эхнэртээ 250 мянган ам.доллар төлөх ёстой аж. Тэд одоогоор албан ёсоор салаагүй, тусдаа амьдарч байгаа гэнэ. Жоржина хоёр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа аж.

Харви Вайнштейн и Джорджина Чапман

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top