Хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүлэв

2017 оны 12 сарын 21

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Шинэ жилийн баярыг тохиолдуулан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.Уг арга хэмжээнд  Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс ороцлоо.

Энэ үеэр дүүргийн удирдлагууд 0-12 насны хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой тэдгээр хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулсан юм. Мөнхүүхэд, багачуудад Улсын Драмын Эрдмийн Театрын ‘’Алтан түлхүүр’’ хүүхдийн жүжгээр бэлэг барьлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top