Тост, Тосонбумбын нурууг уул уурхайнхнаар сүйтгүүлэхгүй

2018 оны 01 сарын 19

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд уул уурхайн олборлолт явуулснаас үүдэж орон нутгийн малчид, хүнсний ногоо тариалагч иргэдийн амьдрал ахуй, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коэл транс” компани уул уурхайн олборлолт явуулахаар зэхэж байгааг тэд эсэргүүцэж байгаа аж. Газар ашиглах тусгай зөвшөөрөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ огт аваагүй атлаа шууд үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаад нутгийн иргэд бухимдалтай хандаж байна. Нүүрс олборлох шангаа хэдийнэ татаж, техник хэрэгсэл, хүн хүчээ тус нутагт байршуулсан тус компанийн эсрэг Гурвантэс сумынхан 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хүртэл хөлслөн тэмцэж байгаа ажээ. Тэд Хөвд, Хуршуудын баянбүрдээ уул уурхайнханд сүйтгүүлэхгүй гэдгээ илэрхийллээ. 

 

Тост тосон бумбын нурууны зүүн үзүүр, Хөхөлзөхийн говийн Хөвд Хуршуудын гол усаа аварч үлдэхийн төлөөх тэмцэл ийнхүү хурцадлаа.

Гурвантэс сумын байгаль орчны байцаагчаас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар 38 лиценз байгаагаас 25 нь ашиглалтын, 13 нь хайгуулынх аж. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Эс жи эс”, “Чинхуа мак-Нарийн сухайт”, “МАК”, “Өсөх зоос” , “Жавхлант орд” компаниуд юм. Ашиглалтын зөвшөөрлөө авчихсан ухаж зөөхөөр зэхэж байгаа уурхайнууд олон байна. Үүнд “Хайрхан толгой”, “Сауд гоби коэл транс”, “Монгол чадал” зэрэг компаниудыг нэрлэж болно. Ингээд нутгийнхаа уул ус, байгаль орчинг хамгаалахаар Улаанбаатарыг зорин ирж, хэвлэлийн бага хурал зохион байгуулж буй иргэдийн байр суурийг хүргэе.  

Гурвантэс сумын малчин Эрдэнэжаргал: Төр засаг бидний үгийг яагаад сонсохгүй байгаа юм бэ

Манай Гурвантэс сумын гурав, дөрөвдүгээр баг болох Хөвд хуршуудын голд “Сауд гоби коэл транс” компани 2017 оны гуравдугаар сард ирсэн. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд нь нутгийн малчин ардууд хориг тавьж тэмцсэн л дээ. Одоо харин тэд сүүлдээ хүч хэрэглэж, түрэмгийлж эхэллээ. Нутгийн ард иргэдийн үгийг үл тоож, басамжилж үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-д өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 880 хүний гарын үсэгтэй өргөдөл хүргэж өгсөн. Өргөдлийг хүлээн авч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид танилцуулж хариу хэлнэ гэсэн боловч одоо хүртэл хариу нь ирээгүй байна. Яагаад бидний үгийг сонсохгүй байгаа юм бэ. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр суугаа Монгол Улсын иргэд. Биднийг энэ компаниудтай зөвшилц гээд зөнд нь орхиж байна. Бид эх орондоо аюулгүй амьдармаар байна. Тост, Тосон бумбын нурууг ухаж эхэлвэл манай сум усгүй болно. Олборлолт хийх гээд байгаа газар нь усны ундрага болсон газар шүү дээ. Бид бүгдийг авраач ээ.

Гурвантэс сумын ногоочин С.Сүрэнхүү: Уул уурхай олборлож байгаа газар 14 гол горхи ширгэсэн

Нөлөөллийн бүсэд 30 гаруй өрх өвөлжиж, хаваржиж, зусдаг. Хушаатайн Баянбүрд эртнээсээ газар тариалангийн  зориулалттай. 20 гаруй га талбайд 20 гаруй өрх ногоо тариалж байна. Гэтэл уул уурхайн компанийн зүгээс нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдтэй уулзаагүй. Сумын удирдлагууд ч мэдэхгүй. Манай нутагт долоон уурхай ажиллаж байна. Бүгд нүүрс олборлодог. Гэтэл нүүрс олборлолтын явцад байгаль орчин хамгийн их сүйддэг сөрөг нөлөөтэй.  Малчид усгүй, бэлчээргүй болж эхэлж байна. Уул уурхай олборлож байгаа газар 14 гол горхи ширгэсэн. Тиймээс бид Хөхөлцөгийн говьд үлдсэн хоёрхон Баянбүрдээ авч үлдэхийн төлөө тэмцэж байна 

Өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл: Гурвантэс сумын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. “Сауд гоби коэл транс” компанийн хувьд ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компанийн нэр дээр 2013 онд 8000 гаруй га газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Харин нутгийн иргэд энэхүү тусгай зөвшөөрөл нь холбогдох хууль тогтоомж, журмыг ноцтойгоор зөрчсөн гэдгийг баталж байгаа юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд уул уурхайн компаниудтай хатуу тэмцэл өрнүүлнэ гэдгээ ийнхүү мэдэгдсэн юм. Үнэхээр ч Монголын говийн хамгийн үржил шимт, ховор ан амьтан бүхий Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн олборлолт явуулахыг хориглож, түүгээр ч зогсохгүй улсын тусгай хамгаалалттай бүс болгон хил хязгаар тогтоосон билээ. Гэтэл томоохон эзэдтэй уул уурхайн компаниуд хүч түрэн олборлолт явуулахаар зэхэж байгаа нь эсэргүүцэлтэй тулгарсан нь энэ аж. Уул уурхайн компаниуд тухайн нутагт үйл ажиллагаа явуулах болсноос хойш ан амьтдыг дайрч хөнөөх, ус горхийг ширгээх, ухсан нүхэнд нь хүн унаж нас барах зэрэг тохиолдол олон гарах болжээ. Тийм ч учраас нутгийн иргэд алс холоос төр засаг, түмэн олноосоо аврал хүсч, зорин ирсэн байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.9.43.96) 2018 оны 01 сарын 21

Шүүх хүчний байгууллагуудад.Та бүхэн нэг удаа ч гэсэн ард иргэдийнхээ талд үйлчилчих.Монгол орны нэг хэсэг говь нутгаа хайрлан иргэдээ сэтгэл тайван амьдрахад туслаач.Чойжилсүрэн ч гэсэн ухамсраараа болиоч.УБ хот даяар баахан бари лга барьж язартлаа баяжихаад ханаж цадах болоогүй юм уу.Ирвэсний залуугийн амиар тоглоод одоо өчнөөн олон хүний амь руу шунахаа боль.үйлийн үр гэж байдгийн шүү.чиниы лай гайг үр хүүхдүүд чинь үүрэх болно.иймд эртхэн наад сувдаг сэтгэлээ тат

түй чёрт(150.129.143.228) 2018 оны 01 сарын 20

Нэг ч гэсэн Монгол эзэнтэы гэнэ үү? Хуцваа.

Иргэн(66.181.178.244) 2018 оны 01 сарын 20

Зөв зөв малчид малын билчээр уснюгүй болж байгаа юм байна. Ер ингэхэд монгол хүн монголынхоо газар шороон дээр эцэг өвгөдөөсөө уламжлан ирсэн мал аж ахуйгаа билчээр усаа дагаад өөрийн өвөлжөө бууц, хаваржаа намаржаандаа амар тайван өюаюулнүй амьдарч болохоо байжээ. Энэ төрл гадныхны бодлого л нөлөөлөөд байна. Тэмцэх л хэрэгтэй

зочин(202.9.42.157) 2018 оны 01 сарын 20

Хулгайч нарыг бууд бууд

ахмад уурхайчин(202.9.43.204) 2018 оны 01 сарын 19

Ан амьтан, малын билчээр, уурхайн эдэлбэр газар гээд бодохоор энэ суманд газар зохион байгуулалтын менежмент алдагдсан бололтой. Иймд дээрхи газар зохион байгуулалтыг хийж үнэлэлт дүгнэлт гаргах хэрэгтэй. Тэр болтол ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хэрэгтэй. Ер нь Тосон бумын нуруу орчинд уул уурхай, геологи хайгуулын ажил хийхгүй байх нь зөв шүү.

Балдан(109.89.138.79) 2018 оны 01 сарын 19

Ирвэсчин залуугийн амиа алдсан шалтгаан нь наад уурхайнуудын эзэдтэй холбоотой. Ялангуа тэр чойжилсурэнтэй. Эхлээд байгаль хамгаалагчыг нь алсан одоо буур амьдран суугчдыг нь хеедег. Удахгуй дуугарсан бугдийг нь алах юм бна л даа. 5 толгой байхад двхиж еер газар нуурс ухна гэж юу байдаг юм. Зогсоо. Емнеговийхоон нутгийг чинь там болгох хамаагуй юу

0  |  0
tior(202.9.43.254) 2018 оны 01 сарын 20

irveschin geheer irves surgadag huniig helehuu tee bichih yumaa bodoj bichij bai yuch medehgui baij

0  |  0
M(49.0.140.62) 2018 оны 01 сарын 19

Zailaa odoo ajliig hiilgee

suu(66.181.161.29) 2018 оны 01 сарын 19

neg ch gesen mongol hun udirdsan mongol uurhai bii boloh gej bgaan bishuu ene ard irged dandaa ingej shantaach hiiseer bgaad bur surjeee tgd busad hytad ezentei company iig ni yaj chadku baigan bishuu

ХОРЛО(202.179.26.9) 2018 оны 01 сарын 19

ЗӨВ ЗӨВ ЗӨВ

Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 19

Ард түмэн ялна.Тэмцлийг дэмжиж байна.Тэмцэлээ улс даяар өрнүүлэх хэрэгтэй.Тэмцэлийн олон хэлбэр бий шүү

Zochin(150.129.143.2) 2018 оны 01 сарын 19

Луйварчдаас газар нутагаа.хамгаалж байгаа иргэдийг дэмжиж байна.

Зочин(182.160.5.69) 2018 оны 01 сарын 19

Зөв, босцгоо дарлагдсан монголчуудаа. Гурвантэсийн газар нутгийн 10% нь л нутгийн захиргааны мэдэлд 90% - ийг нь лицензээр өгчихсөн байдаг. Гурвантэсийн малчид төдийгүй Монгол даяараа газар шороогоо хамгаалан тэмцэх цаг ирсэн.

Zuv(202.9.44.73) 2018 оны 01 сарын 19

Zuv odoo l uursdiinhuu nutag usniiha tuluu temzehgui bol udahgui uursdu huugduh ni

Top