Офицер бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Онцгой байдлын ерөнхий газраас дэргэдэх анги, байгууллагуудын офицер бүрэлдэхүүний  алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавх, удирдлага зохион байгуулалтыг дээшлүүлэх хүрээнд Үндэсний аврах бригад, Мэдээллийн технологи, холбоо, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн офицер бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

 

 

Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдал, Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, шуурхай ажиллагааны төлөвлөлт, эрэн хайх, аврах ажиллагаа, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын Зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын хот дотор эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага, эрх зүйн зохицуулалт, агаараас эрэн хайх, аврах ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын аюултай гамшигт үзэгдэл, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, ой, хээрийн түймрийн унтраах арга зүй сэдвийн хүрээнд холбогдох удирдлага, мэргэжилтнүүд онолын мэдлэг олголоо.

 

 

Онолын мэдлэгт тулгуурлан штабын дадлага хийх бөгөөд дадлага сургууль энэ сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top