Удахгүй “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нэгэн гэрэл зургийн уралдааныг зарлажээ. Ан амьтдын ахуй амьдрал, өвөрмөц хөдөлгөөн, онцлог талуудыг гэрэл зургийн хальсанд буулгаж, олон нийтэд сурталчлан хайрлах, хамгаалах идэвх санаачилгыг төрүүлэх нь уралдааны зорилго юм байна.
Уралдааныг ховор ан амьтан, гайхамшигт агшин ба хурд, ухаалаг технологи ба Өвөрхангай аймгийн ан амьтад зэрэг сэдвийн хүрээнд шалгаруулах аж. Тус уралдаанд сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид болон гэрэл зураг сонирхогчид оролцож, шалгарсан нь өргөмжлөл мөнгөн шагналын эзнээр тодрох гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )