Тувагийн дөрвөн иргэн адуу хулгайлаад баригджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Тува, Монголын хил дээр байнга гардаг асуудал бол адууны хулгай. Өчигдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын наймдугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдлаа гэх мэдээллийг сумын Цагдаагийн хэсэг хүлээн авчээ.
Тэр даруй Ногооннуур сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид Хилийн цэргийн 0285 дугаар ангийн алба хаагчдын хамтран эрлийн ажлыг шуурхайлан зохион байгуулсан байна.

Түүний үр дүнд өдрийн 15 цагийн орчимд тус сумын наймдугаар багийн нутаг дэвсгэр Асгат гэх газар   Тува Улсын дөрвөн иргэн хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, саатуулжээ.
Энэхүү асуудлаар Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хулгайлсан адууны тоо хараахан тодорхойгүй байна.  
Иймд хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас уриалжээ. 

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн эрчүүд(202.179.24.20) 2018 оны 02 сарын 28

ЗҮГЭЭР Ч НЭГ МОНГОЛЧУУД БУРИАДУУДЫГ ДЭЭРЭЛХДЭГ ОРОСУУД ТУВАЧУУД ХАЛИМАГУУДААС ДӨЛДӨГГҮЙ ЮМ ДАА.

0  |  0
Top