Шатахууны үнийг барьж дийлэхгүй байсаар цагаан сарын өмнө хэд хэдэн удаа өсгөсөн. Харин цагаан сар гарсаар бинзен шатахууны үнэд өөрчлөлт орох тухай асуудал дахин хөндөгдөж, “Ник-Петровис” компанийн Увс аймаг дахь салбар бензин, түлшнийхээ үнийг нэмсэн тухай мэдээ ирлээ. Тус аймагт А 92 бензин 1960, А 80 бензин 1780, евро дизель 2250 төгрөгөөр литр тутам нь худалдаалагдаж байгаа аж. Үндсэндээ бензинүүд болон дизель түлш 110 төгрөгөөр тус бүр нэмэгджээ.
Тус компанийн хувьд энэ сард гурав дахь удаагаа үнэ нэмж байгаа нь энэ бөгөөд цагаан сарын яг өмнөхөн болон дараа нь 95 төгрөгөөр хоёр удаа нэмсэн байна.
Тэгвэл энэ удаад 110 төгрөгөөр нэмж, өмнөхөөс 300 төгрөгөөр илүү үнээр бензинээ худалдаалж эхэлжээ. Өнгөрсөн баасан гарагт мөн “Тэс Петролиум” компанийн Увс аймаг дахь салбар шатахууныхаа үнийг нэмжээ. Бусад шатахуун импортлогч компаниуд ч бензин, түлшнийхээ үнийг өсгөж эхэлсэн байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт орж эхэллээ гэж Увс аймгаас мэдээллээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
arai dendvv ymaa yaj amidrah b\ve