Мөсний баярын урд шөнө согтуугаар машин жолоодож яваад осолджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Энэ сарын 04-нд Хөвсгөл нууранд болсон "Хөх сувд" мөсний баярын үеэр тус баярт оролцож явсан нэг иргэн машинтайгаа нууранд осолдсон мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байгаа. Дээрх мэдээллийг тодруулбал, Хөвсгөл аймгийн  Хатгал  тосгоны ойролцоо энэ сарын 03-04-нд шилжих шөнө  нэгэн эрэгтэй согтуугаар автомашин жолоодож, хүн мал явахыг хориглосон өрх буюу нимгэн мөстэй хэсгээр явж байгаад цөмөрч осолджээ.

Харамсалтай нь, жолооч машинаасаа гарч чадалгүй амь насаа алдсан байна. Харин өчигдөр жолоочийн цогцсыг гаргаж авчээ. Одоогоор хэргийн газар хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд автомашиныг хараахан авч чадаагүй байна. Осол болсон газар "Хөх сувд" мөсний баяраас зайдуу буюу таван километр орчмын зайд, Хатгал тосгоны ойролцоо гэнэ. Хууль хяналтын байгууллагын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа аж.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрка(59.153.87.203) 2018 оны 03 сарын 06

хатгалынхан усаа авдаг ноосны үүлдвэрийн тушаа нуур эгийн голын залгаа газар байсан эрүүл хүн түүгээр хэзээч явахгүй 100 метрийн хажууд сайхан засмал зам байхад байгал орчны анхан шатны мэдлэг муу буруу юмны мэплэг сайн сатай улсуудын үйлдэл

0  |  0
Top