УИХ-ын гишүүн Л.Энхболд Даланзадгад сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

2018 оны 03 сарын 09

УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд 2018 оны 03 сарын 06-н буюу Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын өдрөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ард иргэдтэй аймгийн ХЖТ-т уулзалт хийлээ. Уулзалтанд УИХ-ын гишүүн болсноос хойш нэг жил 8 сарын хугацаанд улс орныхоо болон аймаг орон нутаг, ард иргэдийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хууль, хэлж ярьсан санал, асуулт, асуулга, оролцоо, цаашид хийх ажлаа хэрхэн төлөвлөсөн зэрэг олон зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн болон иргэдийн асуусан асуултуудад хариулт өгч иргэдээс ирүүлсэн зарим хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн иргэдийн зүгээс өөрт тулгамдсан болон их дээд сургуулиудыг цөөлөх, чанаржуулах, зам, уул уурхай, лиценз, төрийн шагналын талаар гээд нийгмийн бүхий л салбарыг хамарсан санал, асуултуудыг тавьж нээлттэй хариулт авлаа. Уулзалтад ирж санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг нь дэмжиж буйгаа илэрхийлж цаашид улам хичээн ажиллахыг захисан.





Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top