Өвөрхангай аймгийн төв өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд өчигдөр шилжжээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан тус сумын нутаг дэвсгэр дэх шатахуун түгээх станцууд,  хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Үүний хүрээнд  халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх юм байна.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top