Хаврын урь оруут малчид ямаагаа самнаж, өрхийн орлогоо нэмэх ажилд шамддаг. Энэ хаврын хувьд Дорнод аймагт нэг ямааг таван мянган төгрөгийн хөлсөөр самнаж эхэлсэн мэдээтэй байна. Энэ үеэр тус аймагт түр ажлын байр буюу ямаа самнуулахаар хүн хайж буй тухай зар газар авч буй гэнэ. Сумдын төвийн ажилгүй иргэдийн ихэнх нь айл айлд "урилгатай" учир малчид аймгийн төвөөс ажиллах хүчээ татаж байгаа аж.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар нэг ямааг гурван мянган төгрөгийн хөлсөөр самнаж байжээ. Харин өнөөдрийн байдлаар ноолуурын ханш нэмэгдэж, нэг кг ноолуур 105 мянган төгрөгийн үнэд хүрсэн байна. Ийнхүү ноолуурын үнэ нэмэгдэж байгаа нь ажиллах хүчний хувьд ч малчдаас хөлсөө нэмэх шаардлага тавин ямаа самнуулах "урилга"-ыг тэр бүр хүлээж авахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
mungund durgui hun hen bh yum be Arai ugui bailguidee Nuhtsul bolomj ni burdehgui yumdaa tuunees bish ochood neg ch yamaa uldeelgui samnaad ireh yumsan