ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллалаа

2018 оны 03 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүдийн баруун аймгуудад ажиллаж байгаа албан томилолт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд үргэлжилж байна.

Эрдэнэбүрэн сум нь Улсын Бага хурлын 5 дугаар тогтоолоор Ховд аймагт байгуулагдсан анхны 11 сумын нэг нь юм. Тус сум нь 5 багтай, 2373 хүн амтай, 673 өрхтэй. Аймгийн төвөөсөө  61 км-ийн зайтай оршдог Эрдэнэбүрэн суманд 360 малчин өрх 360 байдаг. Тэдний нэг Л.Отгонбаярынд ХХААХҮ-ийн сайд зочиллоо.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг малчин Л.Отгонбаярт яамныхаа бодлого зорилт, Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиудын  хэрэгжилтэд малчид чухал үүрэгтэйг онцоллоо. Мөн малынхаа тоонд биш чанарт анхаарах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргаж хэрэгжүүлэхэд малчдын идэвхи санаачилга хэрэгтэйг хэллээ.

Эрдэнэбүрэн сумын хувьд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 10977, тэмээ 1415, үхэр 6480, хонь 94727, ямаа 98624 бүгд 212223 толгой мал тоолуулсан. Өнгөрсөн 2017 онд 62 мянгат малчинтай болж мянгат малчдын тоогоор аймагтаа 2 дугаар байрт ордог. Энэ жил сумын хэмжээнд 91.4 мянга эх мал төллөхөөс  одоогийн байдлаар ингэ 25, үнээ 20, эм хонь 3500, эм ямаа 2700 бүгд 6245 толгой мал төллөж төл 100 хувь бойжиж байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

 

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.165.36) 2018 оны 03 сарын 21

Хийж бүтээх гээд явж бх хооронд ТАХ дын их зан авилгалал хээл хахууль туйлдаа хүрч бнаа ерөнхий сайдаа одоо ирээд яамдууд төрийн байгууллагуудаар нэг явна бгаа таньд амжилт хүсье

0  |  0
Зочин (46.101.97.118) 2018 оны 03 сарын 21

Яахав, хийе болгоё, бүтээе л гээд байгаа хүндээ

0  |  0
ard(49.0.149.72) 2018 оны 03 сарын 21

ard irgediinhee bodol sanaag sonsoj biechlen uulzah heregtei amjilt

0  |  0
Одноо(138.68.128.28) 2018 оны 03 сарын 21

Юм хийж яваа нь л хождог шүү дээ одоо. Ард иргэдтэйгээ ойр байх нь зөв

0  |  0
Top