Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд 2018 оны 3-р сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр тус сумын 1-р багийн иргэн Б.Энх-Амараас ирүүлсэн гэр хүссэн хүсэлтийг хүлээн авч “Говийн хүү сан”-аас уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө амласан. Энэхүү амлалтынхаа дагуу энэ сарын 19-ны өдөр Даланзадгад сумын иргэн Б.Энх-Амарт иж бүрэн 5 ханатай гэрийг гардуулан өгч аз жаргал, эрүүл энхийг хүслээ. Б.Энх-Амарын хувьд харааны 100 хувийн алдагдалтай, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд төрсөн хүүгийнхээ хамтаар гэр түрээслэн амьдарч байсан ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
sain bna enhbold