Говь нутгийн бүтээн байгуулалт ундарсаар...

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 31
Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалтын ажил ундарсаар байна. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан багийнхан 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр баталжээ. 4 бүлэг, 16 зорилт, 166 заалттай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Өмнөговь аймгийг өндөр хэмжээнд хөгжүүлэх зорилго тусгагджээ. Тухайлбал,
Нийгмийн бодлогын хүрээнд:
5000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлнэ  
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг байгуулна  
Ахмадын сувилалын үйл ажиллагааг өргөжүүлж, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжийг нэмэгдүүлнэ  
“Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
Эмнэлэгийн үйлчилгээний шуурхай байдал, эмч мэргэжилтнүүдийн хариуцлага ёс зүйг өндөржүүлнэ
Эдийн засгийн хүрээнд:  
Ангилсан махны үйлдвэрийг байгуулж, мах экспортлох арга хэмжээг бодлогоор дэмжинэ
“Өмнөговьд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг УБ болон орон нутагт бий болгоно
20-оос доошгүй үйлдвэрийг хөгжүүлж, баялаг бүтээгчид, малчдыг худалдаа хийх боломжоор хангана
Уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт ажлын байрны 50-аас доошгүй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэхийг зорьж, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний 50-аас дээш хувийг орон нутгийн иргэд, хоршоо нөхөрлөл, компаниудаар гүйцэтгүүлнэ  
Байгаль орчныг хамгаалах бодлогын хүрээнд:  
Бичил уурхайн олборлох боловсруулах үйл ажиллагааг хууль журмын дагуу дэмжинэ  
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
“Тур-оператор”-ыг байгуулна
Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, “Аялал жуулчлал-өрхийн орлого” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ  
Орон нутгийн засаглалын бодлогын хүрээнд:  
Нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэх “Өглөөний цай” уулзалтыг сар бүр иргэдтэй зохион байгуулна, сум баг хилийн боомтод төрийн үйлчилгээг шуурхай хүргэх “Хөдөлгөөнт баг”-ийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
Говийн нэмэгдэл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төрийн үйлчилгээ авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, дарамт шахалтгүйгээр нэг цэгээс шуурхай хүрэх боломжийг бүрдүүлнэ.
Орон нутагтаа тогтвортой амжилттай ажиллаж яваа иргэнийг гадаад оронд мэргэшүүлэх, сургах, сурсны дараа буцааж орон нутагтаа ажиллуулах “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ... гэх мэт маш чухал асуудлуудыг багтаажээ.
Өмнөговь нутгаа өнгөтэй, өөдтэй, үлгэр жишээ аймаг болгохын төлөө зорьж яваа Засаг дарга Н.Наранбаатар болон түүний багийнхан их бүтээн байгуулалтын ажлаа аль хэдийнээ хийгээд эхэлжээ. Заримаас нь дурьдвал,

УЛСДАА СУМ ДУНДЫН МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ АНХ УДАА  ӨМНӨГОВЬД БАЙГУУЛАВ

МУ- ЫН АНХНЫ СУМ ДУНДЫН МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ ӨМНӨГОВЬД БАЙГУУЛАВ

Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал нь малын гоц халдварт өвчин юм. Мал сүргийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг чанаржуулах, олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлдэг. “Оюу толгой” ХХК-ын хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 100 хувийн санжүүжилтээр /1,4 тэрбум төгрөг/ лаборатри бүхий сум дундын малын эрүүл мэндийн төвийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан өнөөдөр ашиглалтад орууллаа.
Бид энэ лабораторид түшиглэн зүүн бүсийн сумдын малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг уул уурхай, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори нь малын өвчин, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх хүчин чадалтайн дээр зүүн бүсийн сумдын 772.0 мянган толгой малын эрүүл мэнд, 20 гаруй мянган иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, цаашлаад 1800 гаруй малчин өрхийн орлого нэмэгдэх, аймгийн эдийн засгийн үзүүлэлтэд томоохон өөрчлөлт орох нөхцөл бүрдэж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦЛОГИЙГ ХАРУУЛСАН УГТАХ ХААЛГАТАЙ БОЛНО


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦЛОГИЙГ ХАРУУЛСАН УГТАХ ХААЛГАТАЙ БОЛНО
"Бүтээн байгуулалт-2018" жилийн хүрээнд УБ-ДЗ чиглэлийн зам дагуу Өмнөговь аймгийн онцлогийг харуулсан цогцолбор байгууламжийг барина. Угтах, үдэх талбай, авто зогсоол, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг, нийтийн био бие засах газар зэргийг байгуулж ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Зураг төслийг "Эм Эс Эл" ХХК хийж гүйцэтгэсэн болно.

ОЛОН УЛСЫН ЧАНАР СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ


ОЛОН УЛСЫН ЧАНАР СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо олон улсын чанар стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг байгуулж ашиглалтад оруулав. Дэлхийн спорт Өмнөговьд хөгжих нөхцөл бүрдлээ. Тамирчдад амжилт хүсье.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ  ЭХЭЛНЭ

 
ДАЛАНЗАДГАД СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ 4-Р САРД ЭХЭЛНЭ  
Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд 1-р сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төсөл хийгдэж, хоногт 168 м3 бохир усыг 83 хувьтай цэвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан. Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн уршигаар бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байна. Мэргэжлийн хяналтын газраас  цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасанд үндэслэж хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барихаар болсон байна. Цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны 8,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулах бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сард эхлүүлж, 2019 оны 5 дугаар сард дуусгана. Шинээр барих байгууламж нь 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж юм.

ШИНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ БОЛНО

ШИНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ БОЛНО
Өнгөрсөн хугацаанд эмч ажилчдынхаа мэдлэг боловсролд анхаарч мэргэжлийн богино болон урт хугацааны сургалтад хамруулж, техник хэрэгслийн шинэчлэлийг хийж шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэж өгсөн. Ирэх жилүүдэд сум руу чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ. Тодруулбал: 2018 онд Ноён, Мандал-Овоо сумдад шинэ эрүүл мэндийн төвийг барьж ашиглалтад оруулан иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД СУРАЛЦАХ ТУСГАЙ АНГИТАЙ БОЛЛОО

 
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД СУРАЛЦАХ ТУСГАЙ АНГИТАЙ БОЛЛОО
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, бүлгийг нээж ажиллуулна гэж заасан. Уг заалтыг хэрэгжүүлж 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай анги бүлгийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан өнөөдөр албан ёсоор нээлээ. Тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш нарыг урилгаар багшлуулж байгаа ба сургууль, цэцэрлэгт тус бүр 12 хүүхэд суралцаж байна. Биеийн тамир, ахуй засал, төрөл мэргэжлийн хичээлүүд ордог бөгөөд ЕБС дахь анги нь өглөө 9 цагаас 12 цаг хүртэл хичээллэдэг бол цэцэрлэг дэх анги нь энгийн ангиудтай адилхан хичээллэдэг байна. Энэхүү тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлгийг нээснээр эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсны зэрэгцээ хүүхдүүд мэргэжлийн багшаар хичээл заалгаж, хөгжих боломж бүрдэж байгааг эцэг эхчүүд онцолж байлаа.

ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙГ БАРЬЖ БАЙНА

ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙГ БАРЬЖ БАЙНА  
Өмнөговь аймаг нь Солонгос улсын Тамян аймагтай газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байна. Тус бүрдээ 300 мкв 5 ширхэг зуны хүлэмжийг барьж солонгос сортын гүзээлгэнэ болон хүнсний ногоог тариалсан. Мөн газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 10 гаруй тариаланчдыг Солонгос улсад туршлага солилцох сургалтад хамруулсан бол энэ удаа тус бүрдээ 600 мкв 2 ширхэг өвлийн хүлэмжийг барьж байна. Өвлийн хүлэмжийг "ЦМЗ" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 45 хоногийн хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоо тариалдаг болох боломж бүрдэнэ.

ХӨГЖИЛ ДАГУУЛСАН ЗАМ

БАРУУН СУМД РУУ ЧИГЛЭСЭН ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Өмнөговьчууд сумдаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг амжилттай хэрэгжүүлэн Даланзадгад-Баяндалай чиглэлд өнгөрсөн  жил 25 км авто замыг ашиглалтад оруулав. Нийт тус чиглэлд 81 км хатуу хучилттай авто зам тавигдаад байгаа ба орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буйгаараа улсдаа АНХДАГЧ АЙМАГ болж байна. Ирэх жилүүдэд сумдаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжлэн хийгдэнэ.

ӨМНӨГОВЬЧУУД ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨТЭЙ БОЛЛОО

 
ӨМНӨГОВЬЧУУД ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨТЭЙ БОЛЛОО
“Бид хамтдаа” 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг сурч боловсрох, хөгжих боломжуудыг бүрдүүлэх олон ажлуудыг тусгасан. Тэгвэл өнөөдөр “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ”-ний нээлт болж залуус гэгээн хайрын бэлгэдэл хуримын ёслолоо аймагтаа хийх нөхцөл боломж бүрдлээ. Нутгийн удирдлагын ордоны чанх ард байрлах “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ”-нд олон гэр бүл гал голомтоо бадрааж, аз жаргал амьдралын сайн сайхнаар бялхаж явах болтугай.
Ийнхүү Өмнийн цэнхэр говийнхон шинийг санаачилж, шийдлийг олоход оюун ухаанаа зарцуулж, их бүтээн байгуулалтын нөр их ажилдаа ханцуй шамдан ороод байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 01

Byh aimguud er ni oorsdoo hogjildoo anhaarah estoi, ajilaa hiij chadahgui aimgiin zasag darga nariig dor ni halj baih heregtei , ene aimgaas jishee avah heregtei. Busad oron shig aimag mij bolgon ni hogjvol UB-t shavahgui saihan uls bolno doo

0  |  0
Top