УИХ-ын гишүүн Б.Жавхлан ”Хүүхэд-Хөгжил-Хамгаалал” хүүхдийн чуулганд оролцлоо

2018 оны 04 сарын 16

УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн 9 дүгээр сургуулиас зохион байгуулсан "Хүүхэд-Хөгжил-Хамгаалал" хүүхдийн чуулганд оролцлоо.

Тус чуулганаар сурагчид өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаа ил тодоор ярилцаж, эцэг эх болон төрийн удирдлагуудад хэлэх үгээ хүргэсэн үр дүнтэй чуулган болсон юм. Энэ үеэр сурагчид чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх мөн тэдний хөгжих боломжийг олгох зорилгоор 9-р сургуулийн хамт олонд YAMAHA брэндийн иж бүрэн хөгжмийн техник хэрэгслийг бэлэг болгон гардууллаа.

Тус сургууль нь олон жил хөгжмийн техник хэрэгслийн дутагдалтай явж ирсэн учир сурагчид соёл урлагийн боловсролыг бүрэн гүйцэт авах боломж хязгаарлагдмал байсан билээ. Харин өнөөдөр ийнхүү иж бүрэн хөгжмийн танхим, техник төхөөрөмжтэй болгосон явдалд гишүүндээ маш их талархаж байгаагаа сургуулийн удирдлагууд болон сурагчдын зүгээс илэрхийлсэн юм.

Д.Уянга-Ундрал

 






Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top