Завхан аймагийн Тосонцэнгэл сумын Сум дундын прокурорын газар Завхан аймгийн Их-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сум дундын Шүүхтэй хамтран гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Их-Уулын сумын Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, Ерөнхий боловсролын сургуулын төгсөх ангийн сурагчид, Төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч ард иргэдэд 3 үе шаттайгаар сургалт зохион байгуулжээ.
Уг сургалтанд Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 70 сурагч, захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, нийлсэн нийт 290 гаруй хүн сургалтанд хамрагдсан байна. Сургалтаар Зөрчлийн эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль анхаарах асуудал” сэдвээр, Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс “Цахим гэмт хэрэг,” Төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч ард иргэдэд “Зөрчлийн тухай хууль, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт орж Мөн Сум дундын прокурорын газрын 2017 оны тайланг танилцуулжээ.
Тус сургалт нь Шинэчлэн батлагдсан зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, зөрчил зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудыг чадваржуулах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Прокурорын байгууллага, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон ерөнхий боловсролын сургуулиудын, ажлын уялдаа, холбоог сайжруулах, хүүхэд, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүй, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн, цаг үеэ олсон сургалт болсон талаар Сумдын удирдлага, иргэдийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )