Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багт 2018-04-14-ний өдөр гарсан түймэр газар авсаар Цагаан үүр сумын нутаг руу ороод байна. Одоогоор аймгийн онцгой байдлаас 12, Тариалан сумаас 12, Цагаан-Үүр сумаас 30 гаран, Эрдэнэбулган сумаас 100 гаран хүн гал түймэртэй тэмцэж байгаа юм байна. Салхи ихтэй учир маш хурдан газар авч байна гэнэ.
Иргэд та бүхэн хуурайшилтай энэ цаг үед ил задгай гал хаяхаас болгоомжилж, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )