Хөвсгөл аймгийн зарим сумын нутаг энэ хавар хуурайшилт ихтэй гал түймрийн аюулд өртөхөд ойрхон байгаа юм. Тэдгээрийн нэг Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Горхины-Эх, Ухнатын даваанд энэ сарын 14-нд гарсан түймрийг өнөөдрийг хүртэл унтрааж дийлээгүй байна. Сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т гарсан дээрх ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 110 гаруй иргэн, гурван автомашин, найман мотоцикль, 12 техник хэрэгсэл, 19 морьтойгоор унтраахаар дөрөв дэх өдрөө ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбай шатаад байгаа учраас Эрдэнэбулган сумын Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргад үүлэнд зориудаар нөлөөлж, өгч хур тунадас оруулж өгөх хүсэлтийг хүргүүлжээ. Эрдэнэбулган сумын нэг, хоёрдугаар ээлжийн иргэд бүрэн дайчлагдан түймрийн голомтонд ажиллаж байгаа боловч түймэр уулын нуруунд гарч 14-15 км газарт асч байгаа учраас унтраах боломжгүй болсон байна. Энэ талаар Эрдэнэбулган сумын Засаг дарга П.Ариунбат:
-Бид бүх боломжоороо иргэдээ дайчлан ажиллаж байна. Мөн нутгийн иргэд ч өөрсдийн хүсэлтээр "Сайн үйлсийн аян" өрнүүлж, түймрийн голомтод ажиллаж байгаа иргэдэд хоол хүнс, бээлий, хүрз гээд байгаа зүйлсээрээ туслаж байна... гэлээ.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )