Хөвсгөлийн эмч сувилагч нар цалингаа нэмүүлэхийн төлөө тэмцэнэ гэв

Админ | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02
 Өнгөрсөн жил эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэхээр хөдөлгөөн өрнүүлэн тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Нэг хэсэгтээ нам жим байсан уг асуудлыг Хөвсгөл аймгийн эмч, сувилагч нар дахин сөхжээ. Тодруулбал тус аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын төлөөлөл аймгийн Үйлдвэрчний холбооны дарга Ц.Ганболдтой уулзаж, өөрсдийн жагсаал цуглааныг үр дүнгүй болж байгааг дурдаад, хойшид үр дүнтэй тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулж цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгээ уламжилж, ярилцжээ.
 
2017-2018 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг зөрчиж өнөөдрийг хүртэл цалин нэмээгүйд тэд бухимдаж байгаа аж. Мөн эмч сувилагч нарын хөдөлмөрийн гэрээнд цалингаас хасах, ажлаас халах, хариуцлага тооцох тухай тусгахаас, цалин нэмэх тухай үг өгүүлбэр байдаггүй, хуучин нийгмийн үеийн сүрдүүлгээр ажил явуулж байгаа тухай уулзалтанд оролцсон ажилчид дурдсан байна. Түүнээс гадна өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс хамаараад тэдний цалин ахуй амьдралд нь хүрэлцээгүй болж буйг хэлжээ.
 
Харин аймгийн ҮЭХ-ы дарга Ц.Ганцолд тэдний гарын үсгийг цуглуулж, Төр засгийн удирдах албаны хүмүүст хүргэхээ мэдэгдсэн байна. Хөвсгөл аймаг 9000 орчим Үйлдвэрчний байгууллагын гишүүнтэй бөгөөд тэдний 2000 гаруй нь эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид юм байна.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top