У.Хүрэлсүх гурван аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллах, иргэд олон нийтийн аж байдалтай танилцах, тэдний санаа бодлыг Төрийн бодлогод тусгах зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажилласаар байгаа билээ. Тиймээс Засгийн газраа эмхлэн байгуулсан цагаас хойш иргэдийн дунд ажиллаж байгаа Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад ажиллахаар аяны дөрөө авчээ.

Тэрбээр энэ сарын 7-10-ны өдрүүдэд тус гурван аймагт ажиллаж, иргэдийн аж байдалтай танилцан, Төрөөс хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар танилцуулах, хэрхэн дэмжин ажиллах тал дээр санал солилцох аж.

Тэгвэл Засгийн газрын тэргүүн өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаад маргааш буюу тавдугаар сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллах бол тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймгуудад ажиллах хугацаандаа малчин ардуудын хотноос эхлээд аймаг сумдад баригдаж буй томоохон бүтээн байгуулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөртэй танилцах гэнэ.

Тухайлбал, Баянхонгор аймагт болох Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын арга хэмжээнд оролцох, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах бол Баянхонгор аймагт Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Ажилсаг төв”-ийнхөнтэй уулзах, “Номгон” сургуулийн үйл ажиллагаатай танилцаад, Говь-Алтай аймагт Гэр бүл, хүүхэд залуучуудын ордны үйл ажиллагаатай танилцах, мөн Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын арга хэмжээнд оролцох зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(66.181.182.241) 2018 оны 05 сарын 07

ayany duruu awchee gesen chini yu gesen ug we?

0  |  0
Top