Өмнөговьд ”Хүний эрхийн нээлтэй өдөр” зохион байгуулна

Админ | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 07-11-нд Өмнөговь аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулна. Нээлттэй өдөр арга хэмжээнээс гадна тус аймаг дахь Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд, мөн тодорхой объектуудад хяналт, шалгалт хийх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч буй иргэд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн төлөөлөлд хүний эрхийн сургалт зохион байгуулах, хүний эрхийн мониторинг судалгаа, үнэлгээ хийх зэрэг ажлыг төлөвлөжээ. "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах бөгөөд иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч үйлчилнэ. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн болон хуулийн байгууллагын 120 гаруй албан хаагчид хүний эрхийн сургалт явуулж, нутгийн удирдлага, иргэдтэй уулзалт зохион байгуулах юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top