2018 он гарсаар Дорнод аймгийн хэмжээнд бага насны хүүхэд алга болсон тухай дуудлага, мэдээлэл ихэсч байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлжээ. Тухайлбал оны эхний гурван сард хүүхэд алга болсон зургаан дуудлага мэдээлэл ирсэн байна. Харин зөвхөн дөрөвдүгээр сард долоон удаагийн дуудлага иржээ.
Аймгийн цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай авч ажилласны хүчинд хүүхдүүдийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Олдсон хүүхдүүд биедээ ямар нэг шарх сорви, гэмтэлгүй байсан бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул, анхаарал халамж бага байгааг цагдаагийн байгууллагаас онцолжээ. Дашрамд дурьдахад, алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь ар гэрийнхэндээ дуулгалгүй найз нөхдийнхөө гэрт очиж хоносон байсан гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )