Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдэв

2018 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь  БСШУС, ЭМ, ХНХ, ХХААХҮ-ийн сайдуудын хамт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр Дэлгэр сумын малчин Т.Алзахгүйнд зочилж малчдын аж амьдралтай танилцаж, МАА салбарын асуудлаар ярилцаж, малын эм болон бусад хэрэгслийг гардуулав. Албан томилолт аймгийн төвд “Мал эмнэлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ны нээлтээр үргэлжилж, тус аймагт  хүн эмнэлгийн автомашин, ХАА тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгөв. Мөн аймгийн удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан хийж, төрийн албан хаагч нар сахилга баттай, хүнд сурталгүй хуулийн хүрээнд ард иргэддээ үйлчлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлэн  иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайдуудын хамтаар ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдэж, хамаарах салбар яам, сайдад нь үүрэг өгч ажиллаж байгаа юм.

Говь-Алтай аймгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийджээ

1.  Говь-алтай аймагт монгол сарлагын  үүлдэр угсааг сайжруулахад 500  сая төгрөг ХХААХҮЯ-наас гаргуулахаар  шийдлээ

2.  Иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зургаан суманд  худаг гаргаж өг хэмээн  ХХААХҮЯ үүрэг болгов

3.  Дэлгэр суманд ирэх оны төсөвт 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн санхүүжилтийг суулгаж, барихаар шийдэв

4.  90 гаруй сая төгрөгийн өртөгтэй гурван хүн эмнэлгийн  автомашин хүлээлгэж өгөв

5.  2018 онд Цээл, Дарви сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов

6.  Аймгийн иргэдийн хувьд автозамын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн үүний дагуу Говь-Алтай аймгийн автозамыг 2019 оны 10 дугаар сард Баянхонгор, Говь-алтай аймгийн замыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өг гэсэн үүрэг өгөв.

7.  Дулааны цахилгаан станц барих шийдвэр гаргав. Нийт 10 аймагт баригдах юм. Нэг нь Говь-Алтай аймаг боллоо

8.  Тайширын усан цахилгаан станц барьж, 2019 онд дуусгана гэсэн шийдвэр гаргав.

9.  1788 айлын орон сууцны асуудлыг шийдлээ

10.  Гурван сумыг эрчим хүчээр хангаж, 2019 он гэхэд шилэн кабелаар холбохоор болов

11.  Говь-Алтай аймгийн Солонго хороололд 320 хүүхдийн цэцэрлэгийг 2019 оны төсөвт суулгаж барихаар болов .

12.  Дэлгэр суманд цэцэрлэг барихаар шийдвэрлэв

13.  Барилгын цэргийн ангийг Говь-Алтай аймагт байгуулах шийдвэрийг гаргаж холбогох албан тушаалтнуудад үүрэг өгөв.

14.  Алтай суманд эмнэлгийн барилгыг судалж 2019 онд төсөвт суулгаж, бүтээн байгуулахаар шийдвэрлэв

15.  960 хүүхдийн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдэв. Энэ мэт олон асуудлыг орон нутгийн иргэдийн тавьсан санал, хүсэлтийг үндэслэн газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.  

Манай Улсын эдийн засаг сайжирч энэ онд эдийн засгийн өсөлт 5,2 хувьтай гарсан.  Тиймээс эдийн засгийн өсөлтийн  үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн дээрх ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд хэлэв.

Иргэдтэй хийх уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Говь-Алтай аймагт гэр бүлийн хүчирхийлэл их гардаг гэдгийг иргэд хэлсэн. Тиймээс Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасанд үүнд тусгайлан анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалж ажилла гэсэн хатуу үүргийг өгөв.

 

Ерөнхий сайд өнөөдөр тус аймгийн хүүхэд, залуучуудын төв,  Солонго орон сууцны хорооллоор явж ажиллах юм

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top