Сурагчдын бүтээлийг худалдан авсан мөнгийг дансанд нь байршуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

 Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ерөнхий боловсролын XX сургуулийн  90 сурагчийн шилдэг бүтээлийг орон нутаг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулах санал гаргажээ. Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа аж. Сурагчдын урласан  уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилба, бусад бүтээлийг  орон нутаг худалдан авч хүүхэд тус бүрийн хадгаламжийн дансанд нь мөнгийг нь шилжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд урласан бүтээлээ үнэлүүлэх, урамших, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санхүүгийн сахилга батад суралцах гээд олон давуу талтай юм. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.177) 2018 оны 05 сарын 10

яг зөв ийм л ажил хийвэл дэмжиж байна

0  |  0
Top