Хөвсгөл аймгийн хэмжээнд иргэд амиа хорлох тохиолдол их байгаа аж. Тухайлбал, Мөрөн суманд өнгөрсөн лхагва гарагт буюу уржигдархан 30 гаруй насны эмэгтэй Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас өндөр хүчдэлийн шон дээр гарч амиа хорлохыг завджээ.
"Мөрөн сумын 9 дүгээр багийн засмал замын төгсгөл хавьд, цахилгааны өндөр хүчдлийн шон дээр үл таних эмэгтэй хүн гараад амиа хорлоно гэж орилоод байна" гэх дуудлага Цагдаагийн газрын дуудлагын утсанд лхагва гаргийн өдрийн 16 цаг 04 минутанд иржээ. Тэохүү дуудлагын дагуу Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганболд, цагдаагийн дэд ахлагч Д.Пүрэвдорж, цагдаагийн ахлагч Д.Бямбабаяр, Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа нар тус газарт Аймгийн Онцгой байдлын газрын аврагчидтай хамтран ажиллажээ. Сэтгэлзүйч, цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа тус иргэнтэй ярилцлага хийж тайвшруулснаар, өндөр хүчдлийн шонгоос буулгаж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Амиа хорлохыг завдсан эмэгтэй хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Тэрбээр, "Шүүхээс гарсан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо тогтой утас барина, эсвэл эндээс үсэрнэ" гэж хэлж байжээ. Шүүхийн ямар шийдвэр гарсан тухай хууль хяналтын байгууллагынхан одоогоор олон нийтэд мэдээлэх боломжгүй гэнэ. Тус аймагт өнгөрсөн онд 130 гаруй хүн амиа амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Wow..130 -..?