Хөвсгөлчүүд "Автомашингүй өдөр 10,000 алхам" арга хэмжээг ирэх баасан гарагт зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээ өглөө 8 цаг 30 минутаас оройн 17 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ үеэр Мөрөн сумын төв хэсгийн замуудыг чөлөөлж, төрийн болон төрийн бус байгууллага, Мөрөн сумын 14 багийн иргэд Чингүнжавын талбайгаас нар зөв баруун хойш эргэж төв дөрвөн зам, Нутгийн Аваргууд сургууль хүртэл 10,000 алхам идэвхтэй хөдөлгөөнийг хийх гэнэ.
Мөн унадаг дугуйн парад мөрөн хотын төвөөр явж иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эдийн засагт хэмнэлттэй дугуйгаар зорчихыг уриалан сурталчлах юм байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )