Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уг төсөл нь Говь-Алтай Хөвсгөл Дорнод Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм.
Төслийн хүрээнд дээрх аймгуудад гал түймэр унтраах үлээгч хоёр төрлийн нийт 262 ширхэг үлээгч аппарат, 500 ширхэг барометр, зарлан мэдээлэх дуут дохиолол, болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд байна.
Мөн ОБЕГ-т үүрэн холбооны сүлжээ үүсгэгч дөрвөн ширхэг төхөөрөмжийг худалдан авах тендерийг зарласан. Тус тендерт “Unitel” ХХК шалгаран, төхөөрөмжийг нийлүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )