Филипп Киркоровын үнэтэй хувцаснуудыг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

Оросын алдарт дуучин Филипп Киркоров Павлово хотод аялан тоглолтоор явж байгаад эд зүйлсээ хулгайд алджээ. “Super.ru” сувгийн мэдээлснээр 51 настай дуучны концертын хувцаснуудтай өрөө рүү үл мэдэгдэх хүмүүс нэвтэрч, үнэтэй найман хувцсыг нь авсан байна. Хувцаснуудыг “Я+R. Второе Я” шинэчилсэн хөтөлбөрийн бэлтгэл дээр ашиглаж байжээ. Нээлт нь 12 дугаар сарын 25-нд болохоор төлөвлөгдөж байсан аж.

Дуучинд учирсан нийт хохирлын хэмжээг тооцож үзэхэд 11 мянган доллар болсон байна. Филипп Киркоровын багийнхан цагдаад ханджээ. Хулгайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top