Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал сургалт эхэллээ

2018 оны 06 сарын 07

Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангах чиглэлээр шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан танхимын болон практик–үзүүлэх сургалт 6 дугаар сарын 6-ы өдөр Завхан аймгийн Улиастай хотод  эхэллээ.

Сургалтын нээлтэд Завхан аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян, Шүүхийн тамгын газрын дарга нар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Ууганбаатар  болон шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнууд оролцлоо.

Дорноговь аймагт өнгөрсөн жил зохион байгуулсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь" үзүүлэх сургалтаас энэ удаагийн сургалт нь үзүүлэх сургалт, танхимын сургалттай хослуулснаар онцлог юм. Эхний өдөр Шүүгчийн дотоод болон гадаад хараат бус байдал, шүүх шүүгчийн аюулгүй байдал, Шүүх дэх мэдээллийн технологийн аюулгүй байдал, Нөлөөллийн мэдүүлгийг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүхийн тамгын газрын оролцоо, практик үүсэж хүндрэл, Шүүгч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөнөөс ангид байх нь зэрэг сэдвээр танхимын сургуулилт явагдлаа.  

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ

ХАМГААЛАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top