Хоёр настай охиныг үргэлжлүүлэн хайж байна

2018 оны 06 сарын 13

Дорнод аймгийн Сэргэлэн сумын “Ар хоолой” хэмээх газар иргэн Х-ийн 2 настай У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон. Охины алга болсон газар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Мардайн замын ойролцоо аж.

Түүнийг эрэн хайх ажиллалагааг зургадугаар сарын наймнаас хойш эхлэж, дөрөв дэх хоног дээрээ аймгийн Онцгой байдлын албаны Эрэн хайх аврах ангийн 10 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн гурван албан хаагч, Цагдаагийн газрын 11 албан хаагч, орон нутгийн хоёр иргэн нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй хайж байна.

Өчигдрийн байдлаар “Баян-Уул Цайдамын нуур” гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул урьд шөнө 02:30 цагт түр зогсоож өглөө 05:00 цагт хайлтаа үргэлжлүүлжээ.

Мөн тус ажиллагаанд аймгийн  засаг даргаар ахлуулсан онцгой байдлын комисс, хүүхдийн төлөөх зөвлөлийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна.

Ч.Бүжин


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шударга(49.0.137.101) 2018 оны 06 сарын 17

Найр наадам дуу хуур, шоу цэнгээн хавтгайран түр зуурын жаргалд автсан, ядуу улс үндэстний ой санамж аяндаа мууддаг жамтай. Манайд төр болоод иргэний ой ухаан муудсаар байгаад үр хүүхдээ ч анзаархаа больж байгаа.

0  |  0
Mongol (95.90.196.82) 2018 оны 06 сарын 13

Dandaa huuhed alga bolj baih jm. Jasan muu er shuglesen mongol oron bolood bnaa. Naad hujaa naraa gargaazee. Hezee saihan taiwan amidrah jm be. Dandaa l njlh ursuud mini alga boloh jm. Ee burhan mini. Hoorhii njlh ohin amid oldoosoi.

0  |  0
irged(103.14.38.130) 2018 оны 06 сарын 13

ongotsoor haigaacheee

0  |  0
Irgen(202.179.26.196) 2018 оны 06 сарын 13

Yasan hetsuu ym be hurdan oldoosoidoo

0  |  0
Top