Дархан хотын залуучуудын “Монгол хутга” бүлгэмийн нэрэмжит хутга урлаач, сонирхогчдын дунд зохиогдсон “Ирт хутга 2018” тэмцээн зургадугаар сарын есний өдөр Дархан уул аймгийн “Зулзагын гол” амралтад зохиогдлоо. Тэмцээнд нийт 11 оролцогч оролцсоноос нэгдүгээр байрт Улаанбаатар хотын харьяат Ц.Гантөмөр, Төв аймгийн Дашинчилэн сумын харьяат С.Дэмбээ, гуравдугаар байрт Улаанбаатар хотын харьяат О.Ууган-Эрдэнэ дархчууд тус тус шалгарчээ.
Оролцогчид дараах даалгаваруудыг гүйцэтгэжээ.
Анхдугаар тэмцээн нь 2017 онд Улаанбаатар хотноо зохион явагдсан бөгөөд энэ жилийн хувьд хөдөө орон нутгаас хутга урлаач, сонирхогч нар идэвхтэй оролцож хутганыхаа чанар хийцийг сорин өрсөлдсөн байна.
Ч.Бүжин
Сэтгэгдэл ( 2 )
Dashinchilen khaana baidgiig medehgvi yu khoorhiisdoo
Наад тоглоомоо боль доо.зүггүй хүүдүүд нь дурайгаад бие биенээ гэмтээнэ шүү.