Өмнөговь аймаг нь тарьмал ойн сангаар улсдаа тэргүүлдэг. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч жил болгон иргэд, байгууллагууд мод тарьдаг ба мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулдаг.
Аймгийн төв Даланзадгадын төв саадны модыг 1950-иад оноос эхлэн арчилж, ургуулж ирсэн нь улсын хэмжээнд хамгийн том ногоон байгууламж бүхий төв саадтай аймгуудын нэгт тооцогддог байна. Энэхүү ногоон байгууламжийг услахад бэрхшээлүүд тулгардаг байсан ба бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Даланзадгадын төв сааданд хоногтоо 70 гаруй тонн ус гарах гүн өрмийн худгийг байгуулж байна. Ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 50 хувьтай явж байгаа бөгөөд тус худгийг гаргаснаар төв саадны ногоон байгууламжийг усалж ургуулах ая тухтай нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
гүний усыг иймхэн юманд ашиглах юмуу манай улс усны хомсдолд орох аюултай улсуудын тоонд дээгүүрт явдаг ш дээ