Хүүхдийг багаас нь хөдөлмөрлөж сургаж байна

2018 оны 06 сарын 30

 

Өмнөговьд "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол зан заншил, мал маллах арга ухаан, газар тариалан эрхлэхэд хүүхдийг багаас нь сургах зорилгоор ХӨДӨЛМӨР ЗУСЛАН арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөдөлмөр зуслан нь үнэ төлбөргүй ба энэ жил 5 ээлжээр 100 хүүхдийг амраах юм. Гэр орон, хоол хүнсийг хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгаас бүрэн шийдэж өгсөн байна.

Хөдөлмөр зусланд амарч байгаа хүүхдүүд Баяндалай сумын малчин н.Болд гуайнд тусалж, тэднээс мал маллах арга ухааныг суралцаж байна. Өөрсдийн сонирхлоор нь хүүхдүүдийг бүртгэж авсан ба хүүхдүүд өглөө эрт босох, гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх, ноос ноолуураар уяа дээс томох, мал маллах, ишиг хурга хариулах, ус түлшээ бэлтгэх зэрэг ахуйн ажлуудыг хийхэд сурч өөрсдийгөө хөгжүүлж байна.

Мөн үүнээс гадна шатар, даам тоголж оюун ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж, гар бөмбөг, агаарын теннис тоголж зуны амралтаа үр дүнтэй, дурсамжтай өнгөрүүлж байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(86.49.255.91) 2018 оны 07 сарын 17

HUUHDEE YAVUULAH UMSAN AIMGIIN ZASAG DARGAD HANDAH UU?HUUHDUUDED HERGTEI L UM BN .HUDULMUR HUNIIG HUMUUJUULEN GEDEG UG BDAG DAA

0  |  0
Top