“Амралт-Зуслан” хэсэгчилсэн арга хэмжээ эхэллээ

2018 оны 07 сарын 19

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлтэй хамтран иргэдийн амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан өсвөр насны хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлж буй байдалд хяналт тавих, хүүхдийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж “Хөршийн холбоо”-г сайжруулах зорилгоор “Амралт-Зуслан” хэсэгчилсэн арга хэмжээг 45 хоногийн хугацаатайгаар эхлүүллээ.

Арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт дэвсгэрт байрлах Зулзагын гол дахь амралт, сувиллын газрын орчинд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 11 иргэнтэй уулзаж үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийг сурталчилж, хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөгөө өгч, хүүхдийн зуслангийн амрагч 89 хүүхэд, багш нарт Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиар мэдээлэл хийж, учирч болзошгүй эрсдэл, түүнээс сэргийлэх арга зам сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, “Бусдыгаа хамгаалах эерэг үгийг өдөр бүр хэлцгээе” уриалгыг өрнүүлж, гарын авлага, зөвлөмж 80 ширхгийг тарааж, мэдээллийн самбарт байршуулж ажиллалаа.

No automatic alt text available.

Image may contain: 3 people, child and outdoor

Image may contain: 7 people, child, shoes and outdoor

Image may contain: 1 person, standing

Image may contain: one or more people, people standing and indoor

Image may contain: 3 people, people standing, house, sky, tree and outdoor

Image may contain: 3 people, crowd, child and outdoor

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top