Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна

2018 оны 07 сарын 20

Баян – Өлгий аймгийн Өлгий суманд 2018 оны 07-р сары 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас аймгийн төвийн ихэнх хэсэгт уулын үер бууж, олон айл өрх үерт автаж, их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Урьдчилсан тоогоор түр хамгаалах байранд  0-18 насны нийт 425 хүүхдийн 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан 8, хөгжлийн бэрхшээлтэй 6, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан 1, бүтэн өнчин 2, хагас өнчин 28 хүүхэд байгаа юм.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Хүүхэд Хамгааллын Хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэг, Ховд аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Ч.Нямхүү гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тусгай төлөвлөгөө гарган эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн, яаралтай нүүлгэн шилжүүлэх 20 өрхийг тусгай байранд байрлуулах арга хэмжээ аван хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top