Цианит Натригүй Баянхонгорын төлөө Батж.Батбаярын хүүтэй тэмцэж байна

2018 оны 07 сарын 23

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2018 оны гуравдугаар сард Цианит Натрид гурван иргэн хордож "Цэргийн коспитал"-д хүргэгдсэн байдаг.

Тухайн иргэд тус аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр баг дахь Цагаан цахир гэх газарт үйл ажиллагаа явуулдаг чулуун алтны уурхайд ажиллаж байхдаа хордсон байна. Хачирхалтай нь шинжилгээний хариу нь өнөөг хүртэл гараагүй байгаа бөгөөд тухайн үедээ уурхайн удирдлагуудаас хордсон иргэдийн талаас сэтгүүлчдэд ярилцлага, мэдээлэл өгөхийг хориглож байжээ. Уг газарт УИХ-ын гишүүн асан, олны нэрлэдэгээр Молекул Батж.Батбаярын хүү Баттөрийн "Спэйшл Майнз" компани олборлолт явуулдаг аж.

Тэгвэл нутгийн иргэд "Цианит Натригүй Баянхонгорын төлөө" нэгдэн өчигдөр буюу 2018.07.22-нд Цагаан цахир хэмээх газар дээр нь очиж тэмцлээ эхлүүлсэн байна. Иргэд тухайн "Спэйшл Майнз" компанийн эрхийг цуцлуулж, нутгаасаа гаргахыг шаардаж байгаа бөгөөд "хоёр дахь Хонгор" болохыг эсэргүүцэж байна.


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsenayush(66.181.160.32) 2018 оны 07 сарын 24

Yg zow gazar nutgaa hamgaalj tsemtseh heregtei alin bolgon duugai ywah we bas ene zasag darga bolon baigali orchni hurgan dargantsruud ard tumnee demjij gazar nutgaasaa hooh heregtei oorsnoo bayjijh gej gardag yum bn uuniig gargasan ni ard tumni buruu uunees hoish hunee zow songo nam hamaagui hunee zow songo huchtei tsemts demjij bn

0  |  0
Зочин(202.9.41.48) 2018 оны 07 сарын 23

Батж. Батжаргал гэж тарваган хүн анх Болор хими цэвэрлэгээг ажиллуулж байхдаа мөнгөний төлөө улайрч эхнэрээ үхтэл нь ажиллуулсаар байгаад ядраагаад алчихсан хүн. Мөнгөний төлөө хорхойн чинээ амиа өгөхөөс буцахгүй. Хүүхдүүд нь ч мөн адил.

0  |  0
зочин(202.9.42.8) 2018 оны 07 сарын 23

батбаяр болон хүүхдүүдийх нь амруу цианит чихэж хордуул новшнууд

0  |  0
Зочин(64.119.19.42) 2018 оны 07 сарын 23

Зөв дэмжиж бна . Тэмцэх хэрэгтэй . Бусад аймаг сумдаас хүч нэмэх хэрэгтэй .

0  |  0
Рмбаро(103.229.123.250) 2018 оны 07 сарын 23

УИХ-ААС СҮРЖИН ЗАРЛАСАН ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ТАГ БОЛЖЭЭ. АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА, БӨХ Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ОЮУТОЛГОЙД ОЧИЖ ДАЙЛУУЛААД АМАА ХАМХИСАН. ХАРИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ДҮГНЭЛТЭЭ ГАРГААД УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ХҮЛЭЭСЭЭР ИТГЭЛ АЛДАЖ ЭХЭЛЖ БАЙНА. МОНГОЛ ТӨМӨРЛӨГ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН Ц.БЭЭЖИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ТУХАЙГАА ЯРЬЖ БАЙНА!

0  |  0
irgen(103.229.122.25) 2018 оны 07 сарын 23

Nirgesen hoino hashgirgv gegch bolj baih shig baina daa

0  |  0
Top