Өвөрхангай аймгийн нутгаар 07 дугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унасан.
Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сумын цахилгаан тасарсан тухай мэдээлсэн.
Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлах ажиллагаанд 6 бригадын нийт 90 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 21-ний өдөр гэмтлийг бүрэн засварлаж, эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа. Урьдчилсан байдлаар 175,0 сая төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )