Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 25 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 29

Монголбанк ээлжит албан мэдээлэлдээ хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 25 хувиар өссөн тухай мэдээлэв. Бизнесийн салбар бүрээр нь авч үзвэл хугацаа хэтэрсэн зээлийн 31.3 хувийг уул уурхай, 24.8 хувийг барилгын салбар эзэлж байна. Харин хөдөө аж ахуй болон даатгалын компанийн зээл 0.8 хувийг эзэлж байгаа ажээ. Хугацаа хэтэрсэн зээлийн 83.2 хувийг хувийн байгууллагын авсан зээл бүрдүүлж буй аж.

Монгол Улсад нийт зээлийн хэмжээ 15.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бол төгрөгийн зээл 12.1 их наяд, ам.долларын зээл 3.4 их наяд төгрөгт хүрсэн байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.56) 2018 оны 08 сарын 29

Ахмадуудад тэтгэвэрийн эсвэл хадгаламж барьцаалсан зээлээс бусад зээл өгөхгүй гэж гэдийж, хямсгандаг бүх төрлийн банкнууд хувийн байгууллагуудад ямар материал, ямар болзлыг харгалзан үзээд хугацаа хэтрүүлсэн зээлийн хэмжээг нэмэгдүүлээд байна вэ? Үүний цаана улсаа, өөрийн банкны ирээдүйг боддоггүй зөвхөн найз нөхөд, танил тал, хамаатан садандаа өгөөд, тодорхой хугацааны дараа найдваргүй зээл гэсэн ангилалд шилжүүлдэг юм уу. үүнд хариулах эрхтэн, дархтан, банк, санхүүгийн зохицуулах хорооны ажилтан байна уу.

0  |  0
Top