СҮХБААТАР: Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн МАН-ын хороон даргаар сонгогджээ

Админ | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

 

Баруун-Урт хотноо энэ сарын 16-нд тус аймгийн МАН-ын хорооны 24 дүгээр бага хурал болж өндөрлөлөө. Хурлаар намын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, намын дарга, дэд даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Аймгийн МАН-ын хорооны даргад БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, МАН-ын хороон дарга З.Энхтөр  нар нэр дэвшжээ. Харин тэднээс Ш.Лхамсүрэн 82,5 хувийн саналаар буюу илт давуугаар Сүхбаатар аймгийн МАН-ын даргын албанд сонгогджээ.

Мөн үеэр аймгийн намын хорооны  17 тэргүүлэгч гишүүнийг шинэчлэн баталж, харин дэд даргаар С.Цэрэндондов сонгогдсон байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.73) 2018 оны 09 сарын 17

SHUNU MORI URALDUULDAG DURAK ODOO YANA DAA

0  |  0
Top