Ирэх оны тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсын физикийн 32 дугаар олимпиадыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болсон. Тус олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар саяхан байгуулжээ.
Физикийн олимпиадын бэлтгэл ажлыг хангах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн анхны хурлаараа олимпиадыг мэргэжлийн өндөр түвшинд, өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулах, түүний тулд шат дараалсан ажлуудыг хийж гүйцэтгэх зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.
Л.Зул
www.zindaa.com
Сэтгэгдэл ( 0 )