Гол мөрний ус татраагүй энэ үед, үер усны аюулаас болгоомжлохыг холбогдох албанаас сануулж сэрэмжлүүлсээр байгаа ч иргэд болгоомж алдаж, усанд осолдох явдал гарсаар байна. Энэ сарын 16-ны орой Дорнод аймгийн төвөөс зүүн урагш Хэрлэн голд хүн осолдсон тухай дуудлага ОБГ-т иржээ. 39 настай М гэх иргэн тухайн үед усанд живсэн байна. Аврагчид цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоог болтол олоогүй аж.
Тухайн өдөр осол болсон газраас эхлэн 100 метр хүртлэх зайд, 2.5 метр хүртэлх гүнд таван удаа шумбалт хийсэн ч олоогүй байна. Тус аймгийн хэмжээнд голуудын түвшин их байгаа аж. Хэрлэн голд живсэн гэх иргэн М-ийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна, гэж Дорнод аймгийн ОБГ-аас мэдээлжээ. Мөн иргэдийг сонор сэрэмжтэй байж үер усны аюулаас болгоомжлохыг санууллаа.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )