ӨМНӨГОВЬ: Төрийн албаны шалгалтад хоёрхон хүн тэнцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Төрийн удирдах ажилтныг сонгон шалгаруулах шалгалт Өмнөговь аймгийн төвд саяхан боллоо. Шалгалтад нийт 12 хүн өрсөлдсөнөөс дөнгөж хоёр нь л шалгуурын босго давсан байна. Тэд Булган сумын ЗДТГ-ын дарга, Ханбогд сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга, Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Гуравдугаар сургуулийн захирал зэрэг орон тооны төлөө шалгуулжээ.

Шалгалтад тэнцсэн хоёр хүн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн захирлаар тус тус ажиллах юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (139.5.216.105) 2018 оны 10 сарын 16

төрийн албан хаагч болох гээд байгаа хүмүүсийн үнэн нүүр царай нь энэ дээ

0  |  0
Top