Зүүн гар талаас: Д.Галсандондог, Б.Дүгэржав нар
Ховд аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан болж, Засаг дарга Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хуралдаанд Иргэдийн хурлын 39 төлөөлөгчийн 29 нь оролцож, 25 төлөөлөгч Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар томилуулах саналыг дэмжжээ.
Өмнөх Засаг дарга Д.Галсандондогийн хувьд ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын Зөвлөхөөр ажиллахаар томилогдсон тул тийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 21-нд захирамж гаргаж, Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар батламжилсан байна. Тэрбээр өмнө нь Ховд аймгийн Боловсрол соёлын газрын даргын хариуцлагатай албыг хашиж байсны дээр хувийн хэвшилд барилгын компани удирдаж байсан зэрэг туршлагатай гэнэ.
Б.Дүгэржавт аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх аймгийн Засаг даргын болон Баруун бүсийн зөвлөлийн тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )