Энэ оны аялалжуулчлалын улирлын хаалтыг тохиолдуулж, ирэх аравдугаар сарын 04-нд Улаанбаатараас Даланзадгад чиглэлийн тусгай нислэгээр үнэгүй зорчих эрхийн 50 суудлыг зэхжээ. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Номадик Экспедишинс” ХХК-ний салбар “Говийн гурван тэмээ” ХХК-ниас санаачлан зохион байгуулж буй уг нислэгт хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, жирэмсэн иргэд хамрагдах аж.
“Говийн гурван тэмээ” ХХК Булган суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр байгаль хамаалах болон нийгэмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж хэвшжээ. Тухайлбал, тус баазын ойролцоо очсон тэмээ малыг өдөр бүр сайн дураар усалдагт нутгийн малчид талархалтай ханддаг гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )